Амьдралаа би чамайг дэндүү их хайрладаг
Алтан аяганаас ус уух боломж өгсөнд баярладаг бас гомддог
Яагаад заавал би гэж боддог
Хайртай хүмүүсээ харж чадахгүй байгаадаа би харамсдаг
Яасан гэж хувь тавилан надад хатуурхана вэ?
Яагаад яагаад ээжээ би сохор юм бэ?
Надад хариулаач амьдралыг харуулаач
Намайг алаг нүдэн гэдэг тиймээ би хараагүй хүн
Нарт хорвоо сайхан гэх юм хүн хүнээ хөөрхөн гэх юм
Намайг чи гэж өөр хүн гэж ярьдаг сэцэн гэх юм
Хамаагүй ээ надад ядаж ганц л удаа
Ээжийгээ хармаар байна хайртай гэж хэлмээр байна
Ааваа би уйлдаа таньд ямар ч буруу байхгүй
Таныгаа зовоохгүйн тулд одоо үр нь дорой байхгүй ээ
Сэтгэлээр унахгүй хэнийг ч буруутгахгүй
Гэхдээ л намайг өөрөөс минь өөр хэн ч ойлгохгүй.
Дх:
Бурхан минь ээ би хайртынхаа нүдийг нүдээрээ хармаар байна
Нүдийг нь харж байгаад маргаашаа ярьмаар байна
Надад бүхнийг хариулаач би охидын адил тольдмоор байна
Аавыгаа ээжийгээ хүүтэйгээ харж ганц хүслээ дармаар байна
Би хармааар байна.
Зүүдний ертөнц миний харцнаас амьдрал хэр өөр бол
Цэцэрлэгээр намайг хөтлөөд алхах хан хүү хаана байгаа бол
Хайрт минь ир л дээ гээл Намайгаа тэврэл дээ гээл
Хөнжилдөө хөрвөөгөөд л чи зүүднээс сэр л дээ гээл
Ганцаараа уйл уйл гээл энэ чиний тавилан юм гээл
Гартаа таяг тулсан тэр нэг бүсгүйг хайрлий гээл
/Гэтэл амьдрал тийм сайхан биш /
Тэднийгээ зовоохгүй гэж ахиад л нулимс урсана
Гараараа хайртыгаа харж чихээрээ л хайртыгаа санаж
Гар утсанд дуудлага хүлээж танил хоолойг хүсэн мажан
Яагаад мөрөөдөл минь чи надаас нүүр буруулваа
Хардаг биш ярьдаг бодохоор голоод намайг орьхвуу?
Байнгын найрсаг харьцаа надад нэг нь ч гэсэн уурлаач
Бүгд сайхан бүсгүй гэх юм тэгвэл надад дурлаач
Намайг гуйгаач гараас минь хөтлөөд бардам алхаач
Дахиад намайг ганцаардуулахгүй гэж амлаач
Дх:
Бурхан минь ээ би хайртынхаа нүдийг нүдээрээ хармаар байна
Нүдийг нь харж байгаад маргаашаа ярьмаар байна
Надад бүхнийг хариулаач би охидын адил тольдмоор байна
Аавыгаа ээжийгээ хүүтэйгээ харж ганц хүслээ дармаар байна
Би хармааар байна.
Дх:
Бурхан минь ээ би хайртынхаа нүдийг нүдээрээ хармаар байна
Нүдийг нь харж байгаад маргаашаа ярьмаар байна
Надад бүхнийг хариулаач би охидын адил тольдмоор байна
Аавыгаа ээжийгээ хүүтэйгээ харж ганц хүслээ дармаар байна
Би хармааар байна.
Via: MJ
0 Коммэнт::
Post a Comment