Pages

Subscribe:

Ads 468x60px

2014/03/28

Ice Top - Уйлах эрхгүй хайр дууны үг

Ice Top Энэ хамталгийн дууг сонсоод өөрийн эрхгүй бие арзайдаг шүү. Үнэхээр хамтдаа лаг байж чадсан. Ингээд уйлах эрхгүй хайр дууны үгийг хүргэж байна.
Хөөрхий чи минь хөлөө олохгүй унаж бүдэрч явна уу даа?
Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа
Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай
Чанга хэлсэн үгийг чинь би даах нуруутай
Аль багадаа чамд би чинь хайртай байсан юм шүү
Харин чи минь нэгэнт даан ч өөр хүнийх болж дээ
Нүгэл буян хосолсон хүний энэхэн хорвоо дээр
Нүдний нулимс унагаагаад явахад үнэхээр хэцүү юм

Уйлах эрхгүй хайр гэж байдаг юм байна
Урсах нулимс хацар даган намайг зовоож
Энэ үдэш чамайг болзсон газраа би чинь хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээнэ

Хайртай чамайгаа бодон би энэ амьдралыг мартаад
Халуун хайраа чамдаа өгч үүрдийн жаргалыг хүсэхдээ
Хосгүй сайхан чамаасаа би салахгүй гэж тэврэхдээ
Бусдад хэлээгүй хайрын үгсийг охин чамдаа шивнэхдээ
Намуун сайхан үдэш бүрийг чамтай хамт өнгөрүүлсэн
Надад байгаа нандин бүхнээ зөвхөн чамд зориулсан
Насан үүрд хоёул үргэлж хамт байна хайрт минь
Надад харин чи минь үнэнч хайраа өгөөрэй

Чи ч гэсэн намайг гомдоож, уурлуулж, уйлуулж зовоож байсан
Чамайг алдахвий гэхээс сэтгэл дотроо би үргэлж айсан
Энэ үдэш чамайг болзсон газраа удаан хүлээн хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээн үлээнэ
Бүлээн зүрх минь чамайг ирэхгүй болов уу хэмээн
Түгшин түгшин цохилж элсэн цагийг элээн элээнэ
Чи минь ирж сэтгэлийг минь сэргээн сэргээнэ
Бидэн хоёр биеээсээ тэврээд жаргалтай нь аргагүй инээнэ

Уйлах эрхгүй хайр гэж байдаг юм байна
Урсах нулимс хацар даган намайг зовоож
Энэ үдэш чамайг болзсон газраа би чинь хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээнэ

Зөвхөн чи минь хайрлах сэтгэлээр ганцхан наддаа хайртай байвал
Чин үнэнээр хайрлаж байвал чамайгаа би чинь хайрлахсан
Өө тиймээ охин минь одоо ч би чинь чамдаа хайртай
Хайрт хонгор бүсгүй минь хамтдаа хоёул жаргалтай
Аль багадаа чамайгаа би чинь хайрлаж хардаж явдаг байсан
Анхны хайрыг минь тэнгэр бурхан дээрээс тольдож харсан
Тэгтэл яав тэр минь яав
Гэнэхэн тэнэгхэн бодолдоо автан бяцхан бие ээ зовоодог байв
Гэвч би чинь юундаа шаналахав

Бие биендээ дасан дассаар бид нэгэндээ дурласансан
Бидний үерхэл жаргал гээчийг 2 биендээ амсуулсансан
Итгэл хайрыг чи даасангүй эелдэг даруу би байсангүй
Ингэж явсаар итгэл алдарсаар энэ л хайр минь нэг л явцгүй
Учир битүүлэг ингэж амьдрахад урам зориг гэж юу байхав
Учир мэдэх илүү сайхан дахин нэгийг хайгаад ч яахав
Хайрт минь чи дууг минь сонсоод харин чи минь юунд нь гайхав
Хэн хэндээ хайртайгаас хойш хагацна гэж юундаа айхав хайрт минь!
 
Уйлах эрхгүй хайр гэж байдаг юм байна
Урсах нулимс хацар даган намайг зовоож
Энэ үдэш чамайг болзсон газраа би чинь хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээнэ

0 Коммэнт::

Post a Comment

 
Blogger Templates